Дуучин С.Жавхлан тоглолтоо хойшлууллаа

Дуучин С.Жавхлан энэ амралтын өдөр буюу энэ сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Монголоороо байгаасай” бие даасан  тоглолтоо хийх болсноо хоёр өдрийн өмнө зарласан билээ. Тэгвэл тус тоглолтоо  цуцалсан талаараа сая цахим хуудастаа мэдэгдэв. Тэрбээр “Ойрын өдрүүдэд хүйтэрнэ гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ. Маш олон настан буурай нар миний тоглолтыг үзэхээр ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол “хараа мууджээ” “хөл мууджээ” “хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ” гэх мэтээр хүндэтгэх олон шалтгааныг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдэлээ үлдээгээрэй” хэмээн мэдэгдсэн байв.

+ There are no comments

Add yours