Өчигдөр Amazon компани электроник тоног төхөөрөмжийн салбарт хийж буй төслүүдээ танилцуулжээ.

Тэдгээрийн дотроос хамгийн их сонирхол татсан бүтээгдэхүүн нь “Always Home Cam” нэртэй нисдэг хяналтын камер байв. Гэр ахуйн автоматжуулалтын чиглэлд ажилладаг Ring багийнхны энэхүү шинэ бүтээл нь гэрт олон камер байрлуулалгүйгээр бүх өнцгөөс харах, хянах боломж олгох гэнэ.

Нэг бүр нь $249.99 үнээр ирэх онд худалдаанд гарах камер нь бүрэн автомат жолоодлоготой бөгөөд эзэн нь зөвхөн гэрийн аль хэсэгт очихыг л зааж хэлэх үүрэгтэй юм байна. Ингэснээр хаалгаа хаасан эсэх, зуухаа асаалттай орхисон эсэхээ шалгаж болно.

Мөн хулгайн дохиоллын Ring Alarm системтэй холбогдсон тохиолдолд хулгайчийг олж очих ажлыг бие дааж гүйцэтгэнэ. Зөвхөн нисэх явцдаа бичлэг хийдэг уг камер цэнэглэгч сууриндаа буусан үедээ хаалттай байх юм. Ажлаа гүйцэтгэж дууссаны дараа камер энэ сууриндаа ирж суудаг байх гэнэ.

Мэргэжилтнүүд “Always Home Cam”-ийг Амазоны Ring багийнхны гаргаж буй хамгийн амбицтай, сонирхолтой бүтээгдэхүүн гэж үнэлж байна.

Эх сурвалж: The Verge

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.