“Тагнуулын Ерөнхий газарт албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар” гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан “Б”-ийн үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106″, “92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсэж байна гэв.

 

Эх сурвалж: ТЕГ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.