Г.Солтанаас 7.8 сая төгрөгийг албадан гаргуулахаар шүүхээс шийдвэрлэжээ

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хуралдсан. Шүүх хурал 21.30 минутад завсарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг шүүгдэгч Г.Солтанаас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 29-ний өдрийн 1385 дугаар шийтгэх тогтоолтой Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Солтан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах шатнаас дээрх өөрчлөлтийг оруулж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүх хурал завсарласан байна.
Монгол Улсын 100 мянган хүн амд 1.4 хүүхдийн амь нас хохирдог байна
Хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүд ялын бодлого зөөлөрсний золиос хэмээн үзэх үндэслэл байгаа юу. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар 2015 онд 139, 2016 онд 143, 2017 онд 187, 2018 онд 238, 2019 оны эхний 4 сарын байдлаар 112 хүүхэд гэмт хэргийн хохирчоор цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Эдгээрийн 2015 онд 54, 2016 онд 63, 2017 онд 79, 2018 онд 111 нь бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй хүүхэд. Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны тоон мэдээлэлд, гэмт хэргийн улмаас 111 хүүхэд нас барсан гэж дурдагдаж. Харин “Хүүхдийг ивээх сан”-гаас жил бүр эрхлэн гаргадаг “Хүүхдийн эрх чөлөөний төлөв байдал” судалгаагаар 2018 онд Монгол Улсын 100 мянган хүн амд 1.4 хүүхдийн амь нас хохирсон үзүүлэлтээр 176 орноос 76-д орсон байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуульд хугацаатай хорих ялын хэмжээ багассантай холбоотойгоор бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд оногдуулах хорих ялын доод хэмжээ гурван жилээр, дээд хэмжээ таван жилээр тус тус багасгаж, цаазаар авах ялыг халж, бүх насаар хорих ялыг хуульчилсан. Мөн хууль тогтоогч ямар үйлдлийг хүчиндэх гэмт хэрэг гэж үзэхээс олон зүйл шалтгаалдаг байна. 2015 оны Эрүүгийн хуульд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг өргөн хүрээнд хамгаалж, олон улсын жишгийг харгалзан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол хүчиндэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өмнөх Эрүүгийн хуульд зөвхөн хүчээр хурьцал үйлдсэн бол хүчиндэх гэмт хэрэг гэж үздэг байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцдог хэмээн эх сурвалж мэдэгдлээ.

+ There are no comments

Add yours