ЭМЯ: 270 хүний сорьцыг шинжлэхэд коронавирусийн халдвар илрээгүй

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өнөөдөр нийт 270 сорьцод шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн COVID-19-ийн тохиолдлын тоо 313 байгаагаас 302 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан юм.

Одоогоор ХӨСҮТ-д 11 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд есөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байгаа аж.

+ There are no comments

Add yours