Автомашины төмөр хийцэд 18 настай залуу хавчуулагдан нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хороо, Ургах наран хорооллын зүүн талд өчигдөр 06.25 цагт зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал, “Мерседэс бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөснөөс суудлын автомашины жолооч 18 настай эрэгтэй Д төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид талийгаачийн цогцсыг гаргаж Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

 

+ There are no comments

Add yours