ШШҮХ-ийн даргаар Д.Ядамдоржийг томилжээ

Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийг Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн даргаар томилж, өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.

Тэрбээр 1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч

1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд дарга

1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн дарга

2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга

2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга

2006-2008 онд Замын цагдаагийн газрын дарга

2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга

2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөх

2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захирал

2017 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.

 

+ There are no comments

Add yours