Г.Нэргүй: Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн улмаас хоёр хүн амиа алдсан

Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

2020 он гарснаар Монгол Улсад тарваган тахлын 6 тохиолдол бүртгэгдсэн. Үүний дагуу нийслэлийн онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч ажиллан  тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох захирамжийн дагуу алба хаагчид 24 цаг хяналт тавьж ажилласны дүр дүнд өнөөдөр тарваган тахал нийслэлд бүртгэгдээгүй хэмээн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллийн үеэр онцлон хэлэв. 

Мөн тэрбээр “Цаг агаар хүйтэрч галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн гал түймрийн дуудлага НОК-т ирсэн. Тодруулбал,

  • Хувийн өмчит байшин-5,
  • Монгол гэр -1
  • Автомашин -2
  • Цахилгаан хэрэгсэл -1
  • Хуулийн этгээдийн өмчит ил задгай хогийн цэг -1
  • Орон сууцны хогийн цэг-3
  • Шар өвс – 3
  • Чингэлэг -1

Цахилгаан холболтыг буруу хийснээс болж гал түймэр хамгийн их гарч байна. Үүнээс гадна үнс нурмаа ил задгай асгасан, цахилгаан ашиглалтын ачаалал ихэсгэсэн зэрэг шалтгаанаас үүдэн гал гарч байгааг анхааруулъя. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан” гэлээ.

+ There are no comments

Add yours