Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаа хийж, Үнэт цаас, Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл, Банк бус санхүүгийн байгууллага зэрэг Хорооны зохицуулалтын 5 газраас оруулсан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг бүртгэх тухай зэрэг нийт 28 асуудал хэлэлцжээ.
Энэ удаагийн хуралдаанаар “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 5 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 10 иргэн, 2 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор болсон​ байна.

Мөн нэр бүхий нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

Харин таван хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бол нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, долоон хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.