Чамд урьд өмнө худалдаа хийж байсан туршлага байна уу?
~ Тийм ээ. Би Өмнөд Дакотад байхдаа тоос сорогч худалдаалдаг байсан.
~ Хмм, за яахав би чамд боломж олгохоор шийдлээ. Тэгэхээр, ажил маргааш өглөө 8 цагт эхлэх бөгөөд дэлгүүр үүдээ барихын алдад би ирж ажлыг чинь шалгах болно. Болж байна уу?
~ Бололгүй яахав! Баярлалаа, менежер ээ!
[Маргааш орой нь боллоо.]
~ За ажлын эхний өдөр ямар байв даа, Ник? Өнөөдөр хэдэн хүн чиний гар дээрээс юм худалдаж авав?
~ Нэг …
~ Нэг гэнэ ээ?! Ердөө л нэг гэж үү? Манай борлуулагчид өдөрт дунджаар 20-30 хүнд үйлчилдэг гэдгийг чи ингэхэд мэдэж байна уу?
~ …
~ Чиний ирсэн газарт чинь л тийм байдаг юм байгаа биз. Энд огт өөр гэдгийг санаарай! Чи ферм дээр биш, агуулах худалдааны том дэлгүүрт ажиллаж байна, залуу минь!
~ …
~ Хмм, за яахав … хэдийгээр эхний өдөр чинь ч гэсэн үнэхээр хангалтгүй байна шүү. Тэгээд хэдэн доллар олов доо?
~ $101,237.65
~ ЮУ?!! Зуу … зуун мянган доллар? Чи юу зарсан юм бэ?! 😮
~ Яахав, эхлээд би түүнд загасны шинэ дэгээ санал болгосон. Тэгээд шинэ дэгээнд нь тохирох шинэ уурга зааж өгсөн юм. Дараа нь загас хийх торх, усны гутал, малгай, өгөөш гэх мэт бусад дагалдах хэрэгслүүдийг авахыг санал болгосон. Удалгүй би түүнээс хэд хоногоор явах гэж байгааг нь асуухад тэр хоёр гэж хэлсэн. Ингээд би түүнд майхан, аяны хөнжил, хээрийн зуух, зөөврийн хөргөгч, эвхэгддэг сандал зарсан. Үүний дараагаар түүнийг хаанаас загасчлах гэж байгааг нь асуухад хойд эрэг дагуу загасчилна гэж хариулсан. Тэгэхээр нь би түүнд завь санал болгосон, харин тэр хос хөдөлгүүртэй Chris Craft-д дурлаад байхаар нь би түүнд худалдаж авахыг ятгасан юм. Тэр дараа нь өөрийнх нь Honda Civic-ний дээвэр дээр завь нь таарахгүй байх вий гэхээр нь би түүнд автомашины тасгаас 4×4 Expedition санал болгохгүй юу …
~ Чи загасны дэгээ авах гэж орж ирсэн хүнд завь тэгээд МАШИН зараад гаргасан байх нь ээ?! 😮
~ Юу л даа … тэр уг нь анх эхнэртээ тампон авах гэж орж ирсэн л дээ. Харин би түүнд загасанд явахыг санал болгосон байхгүй юу гэнэ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.