Дундговь аймагт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байсан иргэн амиа алджээ.

Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газарт байрлах “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд нуралт үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан 30 настай эрэгтэй 20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, нөхцөл байдлыг үнэлэхэд орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байсан аж.

Тиймээс Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид очин хүч нэмэгдүүлэн ажиллаж өчигдөр 17:30 цагт эрэгтэйн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тухайн газрыг Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалалтад авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.