Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн багш нар өлсгөлөн зарлажээ

Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн багш нар есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэхүү эсэргүүцэл хоёр дах өдрөө үргэлжилж байгаа аж. Тус сургууль зургаан сарын хугацаанд 9 захирлын нүүр үзжээ.

“Сүүлд томилогдсон захирлын хувьд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй харьцах чадваргүй, орчинг нь мэдэхгүй байгаа тул хамтран ажиллах боломжгүй” хэмээн тус сургуулийн багш нар хэлж байв. Тиймээс сургуулийн онцлог болон хүмүүст нь тохирсон захирлыг томилж өгөх шаардлагыг БШУСЯ-нд тавьсан боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй тул ийнхүү эсэргүүцлээ үргэлжлүүлж байна.

Энэхүү эсэргүүцэлд тус сургуулийн 70 гаруй багш нэгдсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдыг өөрийн биеэр ирж үйл ажиллагаатай нь танилцахыг хүсэж буйгаа хэлсэн юм.  

facebook sharing button

1 Comment

Add yours
  1. 1
    4

    нэг сургуулиа сэтгэлтэй хүнд даатгаад сурагчдаа амар сургаж чадахгүй МҮҮНчин тэнэгүүдийн ХАРААЛ ИДЭГ_

Leave a Reply to 4 Cancel reply