Хан-Уул дүүрэг 2017-2019 онд иргэдийн эрх ашгийг зөрчин нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар олгосон газруудын эрхийг цуцлуулж, эхний байдлаар дүүргийн нутаг дэвсгэрийн 9 байршилд ногоон байгууламжтай иргэд ая тухтай эко орчинд амарч суух, аялж зугаалах цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулагдан тохижилтын ажил үргэлжилж байна.

Тухайлбал ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа. Мөн алслагдсан хорооны хүүхэд багачууддаа зориулан 12,13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан бөгөөд нийт Эко дүүргийн 11 байршилд иргэд амарч суух тохилог орчинг бий болгож, 10 байршилд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах мэдээллээс үзнэ үү.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.