Баар, цэнгээний газрын үйл ажиллагаа 04:00 цаг хүртэл ажиллах хэвийн горимд шилжснээр согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл нэмэгдэх болжээ. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 1000-1100 орчим дуудлага бүртгэгддэг байна. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1114 дүгээр захирамжаар шөнийн цэнгээний газар, рестораны үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, цагийн хязгаарлалтыг цуцалснаар есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш хоногт 1200-1300 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил нэмэгджээ.

Энэ оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 329 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсчээ. Нийслэлд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг 6000 орчим цэгүүд бий. Үүний 900 орчим нь баар, 1200 нь паб, ресторан, 4000 нь найман нэрийн хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.