Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Оймсондоо арван мянган ам.доллар нууж байгаад Авлигатай тэмцэх газрынханд “гардуулсан” Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хил, хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал  өнөөдөр эхэллээ.

Есдүгээр сарын 14-нд  болсон шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Төмөрбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь батлан даалтад байх хугацааг зөрчсөн гэж үзэн, цагдан хорихоор болж, шүүх хуралдааныг өнөөдөр хүртэл хойшлуулсан юм. 

Хэргийг эргэн сануулахад, УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 2019 оны тавдугаар сард шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн. Гэхдээ Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзсэн нь энэ юм.

+ There are no comments

Add yours