Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Есдүгээр сарын 9, 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийтдээ 1816 хүнд шинжилгээ хийхэд 1815 хүнээс коронавирус илрээгүй. Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын тир машины жолооч 53 настай эрэгтэй хүнээс коронавирус илэрсэн.

Шинжилгээг задалж хэлбэл:

  • 8 сарын 21-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • 8 сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 280 хүний давтан шинжилгээ
  • 8 сарын 22-нд Франкфурт Улаанбаатарын онгоцоор ирсэн 275 хүний давтан шинжилгээ
  • 8 сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 254 хүний давтан шинжилгээ
  • 8 сарын 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ
  • Сувилалд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 63 жолоочийн шинжилгээ
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 98 хүний давтан шинжилгээ
  • Төв аймагт 26 хүний давтан шинжилгээ
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын зорилгоор авсан 10 сорьц
  • Тусгаарлах байранд тусгаарлагдсан 132 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээнээс  коронавирус илрээгүй.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 311 батлагдсан тохиолдлын 298 нь эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад ес гэрийн тусгаарлалтад 26, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 263 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 13 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл хөнгөн зургаа, хүндэвтэр долоон хүн байна” гэв.

+ There are no comments

Add yours