Автомашинаараа явган хүний шатаар зорчсон иргэнийг 400,000 төгрөгөөр торгожээ

Энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёото Приус-30 маркийн автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо, явган хүний шатаар зорчсон зөрчил гарсан. Тухайн жолооч 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Тиймээс тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours