Орон нутгийн замд гурван настай, эрэгтэй А-гийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ

2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 07:00 цагийн орчим Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар /аймгийн төвөөс зүүн тийш 55км/-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай, эрэгтэй А-гийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Жолооч та хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Зам тээврийн ослын улмаас энэ оны эхний найман сарын байдлаар 313 хүүхэд гэмтэж, 48 хүүхэд нас барсан байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

+ There are no comments

Add yours