Гэр бүлийн хоёр хүнийг буудаж хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

Хөвсгөл аймагт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг нэгэн сумын нутаг дэвсгэрээс буудуулж нас барсан хоёр хүний цогцос олджээ. Сумын иргэдийн хэлж буйгаар 23 настай эрэгтэй Б нь гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу руу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан гэв.

Тэднийг малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Хүний амь хөнөөгөөд зугтсан Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Б нь одоогоор галт зэвсэгтэй явж байгаа аж.

+ There are no comments

Add yours