Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг Хан-Уул дүүрэгт шилжин иржээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Эерэг хандлагыг төлөвшүүлж – Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриан дор өртөөчлөн аялуулах аяны тугийг нийслэлийн 6 дүүргийн дунд аялуулж байгаа бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд аяны тугийг /2020.09.10/ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд шилжүүлэн өглөө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, тэднийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт 2020 оны 09 дүгээр сарын 10-аас 10 дугаар сарын 10-ны хооронд нэг сарын хугацаагаар аялуулахаар  хүлээн авлаа.

Тус аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодитоор хангах амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шат шатанд нь шийдвэрлэхэд нөлөөлөх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлуудыг эрчимтэй үр дүнтэй зохион байгуулан төлөвлөн ажиллах юм.

Нийгмийн бодлогын хэлтэс

 

 

+ There are no comments

Add yours