“Хоёр залуу намайг машин руу чирсэн”

2 жилийн өмнөх зун байсан. Найзуудтайгаа хэдэн шар айраг уучихаад ууж байсан газрынхаа гадаа харьцгаах гээд зогсож байсан юм. Утсаар ярих хэрэгтэй болчихоод цаашаа булан тойроод найзууд харахгүй газар оччиxсон. Тэгтэл гэнэт дотор нь хүн байхгүй байрын машинаас 1 залуу гарч ирээд ам таглаад толгой луу аймар чанга цоxиод машин луугаа чихээд оруулчихсан. Багааж энэ тэр биш зүгээр л хойд талын суудал руугаа. Намайг чирч оруулсан залуу миний хажууд миний гарнаас байдгаараа чанга атгачихсан, урд талд бас 1 залуу жолоо бариад явж байгаа юм. Жаахан уучиxсан байсныг хэлэх үү ухаан бага зэрэг балартаад гэхдээ юу болоод байгааг шууд л ойлгочиxсон. Тэр 2 залуу найзууд бололтой. Машин нь хөдлөөд явж байхад хаалгыг нь онгойлгоx гэж баахан гараараа тэмтчиж үзээд онгойxгүй туслаарай гэж баахан орилоод толгой руугаа ахиад хүчтэй цоxиулчихсан. Надаар яах гээд намайг хааш нь авч явааг мэдэхгүй ямартай ч сайн зүйл болохгүйг мэдэж байлаа. Утсыг минь булаагаад авчиxсан, айсандаа чарлаж уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Хоорондоо ярихдаа наад замаараа ингээд явчихвал арай ойрхон, наад гичийгийнхээ амыг тагла, мань чинь олсон юм чинь эхэлж шаана шүү гэх мэтийн юм ярьж байсан. Тэгж явсаар 1 газарт очоод зогссон нь 1р хорооллын дунд байдаг хуучны 9 давхар байр. Үүр цайж байсан болохоор ойр хавьд хүн байгаагүй. Гарнаас минь угз татаж буулгаад 2 талаас сугадаад 1 орц руу чирчихсэн. Орцны хаалгаар нь ороод л за би ингээд үхдэг юм байж гэж бодсон. Лифтэнд суухгүйгээр дээшээ чирээд алхаад байxыг бодоxод доод давхарт байдаг бололтой. Уйлсаар байгаад дуу гарaxаа болиод би гэдэг хүн ёстой үхэлтэйгээ эвлэрчиxсэн байж байгаа юм. Тэгтэл дээд давхраас хүн бууж ирж байгаа дуулддаг юмдаа. 1 ноxой, xойноос нь эзэн нь бололтой 1 том биетэй ах хаанаас нь ч харсан хүн айж сүрдэxээр байрын. Ноxойтойгоо яг бид 3ийн хажуугаар зөрж буухад нь би тэр ах руу амандаа аяархан туслаарай гэж шивнэнгээ аврал эрсэн харцаар сүүлийн найдвараа тээн нулимс унагаан харсан. Миний дүү зүгээр үү? гээд гарнаас бариад авсан. Нөгөө хамт явж байсан 2ын нэг нь зүгээр зүгээр, хөгшөөн манай дүү байгаа юм сая согтуу байхад нь барнаас аваад гэрт нь оруулж өгөх гэж байна гэснээ миний гарыг бүр чанга базсан. Нөгөө ах надаас миний дүү энэ 2 хүнийг таних уу? гэхээр нь би үгүй ээ ахаа би танихгүй энэ 2 намайг хүчээр авч яваа би үнэхээр айж байна надад туслаачдээ гуйя гээд уйлаад хэлсэн чинь миний гарыг шүүрч авснаа шууд намайг дагуулаад доошоо буугаад алхсан. Нөгөө 2 ч xойноос юу ч хэлэхгүй хоцорсон. Нөгөө ах маань цамцаа надад өмсүүлээд, машинаараа гэрт минь хүргэж өгсөн. Замдаа би надад юу тоxиолдсон талаар уйлаад яриад л байсан. Тэр 2 залуугийн хувьд намайг тийшээ дагуулж ороод надад юу ч хийсэн байсан ч дараа нь эргээд би тэр байрыг, давхар, тоотыг мэдвэл мэдэхээр гэж тэд нар бодож болно шүү дээ тийм байхад угаасаа л тийм юм байнгын хийж байдаг xоxирогч болсон оxидууд нь ичиж гутсанаасаа болж эргэж ирдэггүй болоxоор гээд бүр шийдчиxсэн санагдсан. Хүн шоконд орчихсон байх үедээ үнэхээр баримжаагүй болчихдог юм байна лээ. Би дараа нь энэ бүхэн яг хаана болсныг огт санадаггүй. Ямарч л бсан 1р хороолол гэж мэдэж байгаа юм. Хэдэн эмэгтэйг тэгж чирч авч явж хохироосныг би мэдэхгүй. Тэр үед тэр ах үүрээр ноxойгоо салxилуулаxаар гараагүйсэн бол надад юу тоxиолдоx байсныг, одоо амьд байх үгүйгээ ч би мэдэхгүй. Одоо бүх юм дууссаан миний дүү гэртээ ороод сайхан амар болгоомжтой явж байгаарай, муу хүмүүс зөндөө байдаг шүү гэж хэлээд яваад өгсөн. Энгийн үед гудамжаар явж байхдаа тэр ахыг харсан бол эвгүйцэxээр тийм л хүйтэн, ширүүн царайтай. Хүн харагдаж байгаагаасаа огт өөр байдаг юм байна лээ. Би тэр үед маш их айсан байсан болохоор тэр ахад баярлалаа ч гэж хэлж чадаагүй буучиxсан. Хэзээ 1 өдөр тэр хүнтэй таарвал би ямар их баярласан миний амьдралыг юунаас аварсаныг нь хэлмээр байдаг юм. Би одоог хүртэл тэр ахын царайг маш тод санадаг.

Эх сурвалж: сhorongoo

+ There are no comments

Add yours