Килиан Мбаппе корона вирусын халдвар авчээ

ПСЖ, Францын шигшээ багийн супер од Килиан Мбаппегийн корона вирусын шинжилгээний хариу эерэг гарсанаар ПСЖ-ийн Нэймар тэргүүтэй 7 тамирчин вирусын халдвар авсан нь батлагдлаа.

Ийнхүү Мбаппе Францын шигшээ багийн Хорваттай хийх тоглолт, ПСЖ-ийн шинэ улирлын эхний тоглолтыг мөн алгасах юм байна. Францын Хөлбөмбөгийн Холбооноос мэдээллэснээр Мбаппе шигшээ багийн цугларалтад ирэхдээ вирусын халдвар аваагүй байжээ.

+ There are no comments

Add yours