Зарим компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлажээ

Тендерт оролцох эрхгүй компаниудын нэрсийг Сангийн яамнаас зарлаж “хар дансанд” бүртгэжээ. “Мөлүүхээр”,”Тэгш-Өргөө”, “Бүрд-Уул”, “Кристаллхилл” гэх нэр дурьдагдсан дээрх компани бичиг баримт, гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн зэрэг зөрчилтэй байсан аж.

Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжийг Сангийн сайдын ЭНЭХҮҮ тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэлээ.

+ There are no comments

Add yours