Н.Номтойбаяр давж заалдах шүүх хуралд цахимаар оролцож байна

Н.Номтойбаярын давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Тодруулбал, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Номтойбаяр давж заалдаж байгаа аж. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа тэрбээр шүүх хуралд онлайнаар оролцож байна.

Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд хянан хэлэлцээд, шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон билээ.

 

 

+ There are no comments

Add yours