Фэйсбүүкээр танилцсан хүүхдүүд нэгнийгээ хүчирхийлжээ

Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өсвөр насны хүүхэд нэгнээ хүчирхийлсэн гэх хэрэг шалгагдаж байна.

Тодруулбал, есдүгээр сарын 1-ний өдөр 12 настай охин фэйсбүүкээр танилцсан 15 настай хүүтэй уулзахаар цаг болзжээ. Улмаар хүү охиныг машинаар очиж авсан гэх ба ахынхаа эзэнгүй байранд авч очин, хүчээр бэлгийн харьцаанд орсон аж.

Хэргийн тухай дуудлагыг хохирогч охины ээж цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.  

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр танилцсан хүүхдүүд НЭГНИЙГЭЭ хүчирхийлжээ

+ There are no comments

Add yours