АН, МАХН, Шинэ нам орон нутгийн сонгуульд хамтарна

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 6-нд багтаан нэр дэвшигчдээ тодруулах ёстой.

Үүний дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулахаар ажиллаж байгаа. Өчигдөр нийслэлийн АН, нийслэлийн МАХН, ШИНЭН-ын удирдлагууд НИТХ-ын сонгуульд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ингэснээр НИТХ-ын сонгуульд  дээрх намууд хамтран оролцох бөгөөд нэг тойрогт нэг л хүнийг нэр дэвшүүлэх юм. Дашрамд дурдахад,сонгуульд оролцох намууд нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлэх хуулийн хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, эвсэл байгуулах боломжгүй болсон. Тиймээс АН, МАХН, ШИНЭН хамтдаа нэг тойрогт нэг л хүнийг нэр дэвшүүлэх юм байна. Ингэснээр НИТХ-ын 45 суудалд тус гурван нам хамтдаа 45 хүнийг л нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

+ There are no comments

Add yours