А.Амбасэлмаа: 421 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

Улсын хэмжээнд есдүгээр сарын 06-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн гурав хоногт нийт 1,726 хүнд шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарч, коронавирус илэрсэнгүй. Өчигдрийн хувьд, улсын хэмжээнд 421 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд,

  • Наймдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтын боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ,
  • Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүний лавтан шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 310 тохиолдол батлагдсан. Үүнээс 296 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 14 хүн эмчлэгдэж байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 16, гэрийн ажиглалтад 25 хүн тусгаарлагдаж байгаа бол 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн 8-ынх нь биеийн байдал хөнгөн, 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

+ There are no comments

Add yours