Ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т болон дотор нь зорчиж явсан 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нар гэмтсэн байна. Одоогоор тухайн хэргийг шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй нийт 416 дуудлага Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэж, ослын улмаас 13 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
Мөн дээрх өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлсэн бөгөөд давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 162 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Kolonid yavuul aa. Eej aav ni hulgaich luivarchid biz dyyraij bgaa yum ni ter.