Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүл, хяналтын 24 албан хаагч Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Он гарсаар Нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 авто машин шалгаж нэвтрүүллээ. Энэ хугацаанд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот уруу нэвтрэхийг завдсан 197 тн түүхий нүүрсийг улсын байцаагчдын 25 актаар хураан “Амгалан” дулааны станцад хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133ш тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж, Зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн тул загас 3, ленок, цурхай загас 2, чонын арьс, эд эрхтэн 1, загас 5, зэрлэг гахайн бүтэн мах 1, Алтайн хойлог шувуу 6, ятуу 1, шар үнэг 1, туулай 1, бугын чив 5, тэхийн эвэр 13 хос, аргалийн эвэр 1 хос, өнгөт чулуу, 2 шуудай Алтан гагнуур, 20 тн Монгол Алтайн барагшун, 30 шуудай хонин арц ховор ургамал, түлээний мод 8.5м3, 7м3 хэрэглээний мод, 12 шуудай алтны судалтай шороо, галт зэвсэг 4 ширхгийг илрүүлэн хураан авч Зөрчлийн тухай хуулийн дагуу 5700.0 мянган төгрөгийн торгууль, 33200.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдууллаа.

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал 1.9 кг канабис тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсаныг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.