Тайвань иргэдийнхээ пасспортыг шинэчилнэ

Тайпей Ройтерс агентлаг – Цар тахлын дунд үед Хятадтай холбоотой маргаан мөн Бээжингийн өөрийн бүрэн эрхээ нэмэгдүүлэх ородлогуудын хүрээнд Тайвань Лхагва гаригт иргэдийнхээ пасспортыг шинэчлэх нь арлын байр суурийг улам бэхжүүлэх ач холбогдолтой хэмээжээ. Цар тахлын үед Тайван иргэдийн пасспорт дээрх Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэж томоор бичээд Тайвань гэж доор нь жижгээр бичсэн нь бусад улсын хилээр нэвтрэхэд хүндрэл учруулж байгааг дурьджээ. Шинэ пасспорт ирэх 1-р сард хэвлэгдэх төлөвтэй бөгөөд Хятад үсгийг нь урьдын хэвээр нь хадгалж Англиар бичигдсэн БНХАУ гэсэн том бичгийг болиулж, Тайвань гэсэн нэрийг нь томсгож өөрчлөх ажээ.
Тайваний Гадаад хэргийн сайд Жозеп Ву “Шинэ пасспорт нь иргэдээ цар тахлын үеийн хилийн шалган нэвтрүүлэхийн дэглэм чангарсантай холбоотойгоор Хятад улсын иргэдтэй андуурагдахаас сэргийлэх ач холбогдолтой”-г дурьдсан юм. Хятад улс ардчилсан Тайвань улсыг өөрийн бүрэн эрхт харьяаллын нутаг дэвсгэр хэмээн үзэж арлын байр суурийг олон улсад зөвхөн өөрсдөө төлөөлөх эрхтэй гэсэн зарчмаа ялангуяа цар тахлын үеэрх Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын асуудал дээр хүчтэй харуулсан. Тайваний аялагчдыг Хятад гэж андуурч тэдэнтэй Хятад иргэдтэй ижил хилийн хориг тавиад зогсохгүй Тайваний цар тахалтай тэмцэж байгаа өөрсдийн арга зам, цөөн тооны вирусын тохиолдлоо амжилттай хянаж байгаа үр дүнг нь үнэгүйдүүлж байна хэмээжээ.

Тайвань Хятадын хоорондын харилцаа олон жилийн туршид эргэлзээтэй нөхцөлд байсан ч цар тахал энэ ээдрээт асуудлыг дахин олны анхаарлын төвд авчирсан юм. Засгийн газар мөн Хятадтай үүсэх эрсдлээс сэргийлж Тайваний хамгийн том ачаа тээврийн компани болох China Airlines (2610.TW)- ийн нэрийг солих эсвэл бүхлээр нь дахин өөрчлөх тухай хэлэлцэж байна.

+ There are no comments

Add yours