Нийтийн орон сууцад шөнө оройн цагаар чимээ гаргавал нэг сая хүртэлх төгрөгөөр торгоно

Шөнийн 22:00-06:00 цагийн хооронд нийтийн орон сууцад бусдын амар тайван байдлыг алдагдуулсан иргэн, аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр торгоно.  

Тодруулбал, шашны зан үйл хийх, бөөлөх, барилгын хана нураах зэрэг чимээ гаргасан иргэнийг 500 мянгаар, ААН-ийг 1 сая төгрөгөөр Цагдаагийн байгууллагаас торгоно. Тиймээс та шөнө оройн цагаар иргэдийг амраахгүй чимээ гаргасан тохиолдолд тухайн айл өрх Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, гомдол гаргах эрхтэй.

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Uneneer hiij chadahgui l bgaa daa. Manai luivarchin uls torchid tocvoo nohoh mergen arga bodoj oljee dee. Uls torchdiig zaazalbal taarna.

+ Leave a Comment