“Есдүгээр сарын 15-наас дулаан холбож эхэлнэ”

“Эрчим хүчний өвлийн бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. Есдүгээр сарын 15-наас дулаанаа холбож эхэлнэ. Тавдугаар сарын 1-н хүртэл дулааны хэрэглээгээ бүрэн хангана гэж бодож байгаа.

Түүнчлэн энэ жилдээ багтаан “ДЦС-4” ТӨХК-ийн турбингенератор №2,3-ыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж байна. Ингэснээр 46МВт-аар нэмэгдэх боломж бүрдэнэ” гэв.

“ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.3 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.6 хувийг дангаар үйлдвэрлэдэг.

+ There are no comments

Add yours