“Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулж байна

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛ ҮҮСГЭХ ЗАРЛАЛ

  1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ /Нийслэлийн 9 дүүрэгт үйлчилгээ үзүүлэх/ байгууллагыг сонгон шалгаруулж зөвлөх үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэх гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээг нийслэлийн 9 дүүрэгт зориулалтын автобусаар, хөдөлгөөнт, явуулын хэлбэрээр газар дээр нь мэргэжлийн баг шуурхай үзүүлэх зорилготой юм.

 Хэрэгжүүлэх хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 02 – аас 2020 оны  12 дугаар сарын 31

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг дараах бичиг баримтыг ирүүлнэ.Үүнд:
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Татварын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт
  • Шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • Ижил төстэй ажлын туршлага сүүлийн 1 жил
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байсныг нотлох гэрээ, захиалагчийн тодорхойлолт
  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 09 дүгээр 03-аас 09 дүгээр сарын 09-ны 08.30 – 17.30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ tender.gov.mn хаягаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ны 15.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Захиалагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-44А, Төрийн өмчийн XI байр,  312 тоот

+ There are no comments

Add yours