Нэгдүгээр ангид 83,200 хүүхэд элсэн орлоо

2020-2021 оны хичээлийн жилд 83,200 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оныхоос 2.4 дахин олон хүүхэд энэ онд сургуулийн босго алхаж байна.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Сургуулийн өмнөх боловсрол:

2019-2020 оны хичээлийн жилд 1,439 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан бөгөөд

  • 2 настай 49,251
  • 3-5 настай 205,045 хүүхэд хамрагсан байна.

Цэцэрлэгийн үндсэн нэг багшид ногдох хүүхдийн тоо 2018 онд 30.6 байсан бол 2019 онд 32.6 болжээ.

Эх сурвалж: ҮСХ

Ерөнхий боловсрол:

2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 820 сургууль үйл ажиллагаа явуулсны 662 нь төрийн өмчийн, 158 нь төрийн бус эзэмшилтэй.

Өнгөрсөн жил ЕБС-д 640,449 сурагч хамрагдсан бөгөөд тэдний 319,912 эмэгтэй, 320,537 нь эрэгтэй.

Өнгөрсөн жил 34,368 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байсан бол 2020-2021 оны хичээлийн жилд 83,200 хүүхэд элсэн суралцаж байгааг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлээд байна.

Эх сурвалж: ҮСХ

+ There are no comments

Add yours