Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Есдүгээр сарын 9-ний өдөр үйлдэгдэх байсан Токиогийн нислэгт өөрчлөлт орж есдүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдэхээр болсон гэдгийг мэдэгдье. Өнгөрсөн хугацаанд нийт 66 удаагийн нислэгээр 13600 мянган иргэнийг эх оронд нь авчраад байна.

Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас есдүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэгдэх болсныг албан ёсоор мэдэгдье. Энэ талаарх мэдээллийг Японд байгаа иргэдэд түгээж эхэлсэн. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж итгэж байна.

Есдүгээр сарын хуваарь бол урьдчилсан хуваарь бөгөөд ба Шуурхай штаб тусгаарлах байрыг эрэлхийлж, нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

Мөн энэ цаг мөчид Сөүл хотын Элчин сайдын яамны гадна суулт хийж байгаа иргэд бий. БНСУ-д халдвар эрчимтэй тархаж буй энэ цаг үед тухайн орныхоо дэглэмийг сахиж, өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг хүсмээр байна.

Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан” гэв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.