БНСУ-тай хамтран 10 аймагт дулааны цахилгаан станц барина

Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзжээ. Элчин сайд Эрчим хүчний  сайд Н.Тавинбэхэд баяр хүргээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгааг тодотгосон байна. Олон салбарт харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг тэмдэглээд хамтран хэрэгжүүлэх гэж буй 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр орон нутагт агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй халуун устай холбох болон дулааны чанарт дэвшил гарах юм. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээ хийгдэж байгаа ажээ.

Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүч тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дурдсан байна.

+ There are no comments

Add yours