Твиттерийн хамгийн их лайктай жиргээ

‘’Чадвик Босманы нас барсныг бид уй гашуутайгаар мэдэгдэж байна. Чадвик 2016 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын 3-р шат гэж оношлогдсон бөгөөд өнгөрсөн 4 жилийн турш тэмцсээр 4-р шатандаа хүрээд өөд боллоо. Ясны тэмцэгч, Чадвик энэ хугацаанд өвчнөө ялан дийлж та бүхний дуртай олон кинонд гайхалтай дүрүүдийг бүтээсэн. Marshall, Da5 Bloods, August Wilson’s Ma Reiny’s Black Bottom зэрэг кинонд тэрээр тоолж барамгүй олон хагалгаа, химийн эмчилгээнийхээ хажуугаар тоглосон юм.

Black Panther King T’Challa- гийн дүрийг амилуулсан нь түүний карьерийн бахархам үйл хэрэг байсан. Чадвик өөрийн гэртээ эхнэр, гэр бүлийнхнийхээ дэргэд насан өөд боллоо. Та бүхний хайр энэрэлд маш их талархахын ялдамд түүний хувийн амьдралыг цаашид ч мөн хүндэтгэхийг хүсье.’’ гэх Чадвик Босманы хар цагаан дэвсгэр дээрх сүүлийн жиргээ нь 7.3 сая лайктайгаар твиттерийн түүхэн дэх хамгийн их лайктай жиргээ болсон байна.

+ There are no comments

Add yours