Наймдугаар сарын 27-ны өдөр 00:00 цагийн орчим Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд тус сумын харьяат, малчин, 28 настай эрэгтэй С малчин Н-ынхаас малчин Г-гийнд очихоор гараад сураггүй болжээ. Эх сурвалжийн мэдээллээр тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Наймдугаар сарын 30-ны өдөр 06.28 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд, “Хүрээ хотхон”-ын 23 дугаар байрны гуравдугаар давхрын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид цаг алдалгүй очиж, Чингэлтэй дүүргийн харьяат, 34 настай, эрэгтэй Н-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын шууны хэсгээ хутгаар зүсч, цонхоор үсэрч болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.