Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, хангамжийн баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинээр 3 байршлыг  тогтоолоо.

Хан-Уул дүүрэгт 2019-2020 оны халаалтын улиралд 1 хангамжийн бааз, 35 борлуулалтын цэгээр дамжуулан 9 хорооны 12161 өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангасан.

Энэ жилийн тухайд сайжруулсан шахмал түлш хэрэглэх айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт  сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг гурав дахин нэмж, 3 хангамжийн бааз, 100 орчим борлуултын цэгийн шинэ байршлыг тогтоолоо.


Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх шахмал түлш хэрэглэдэг өрхүүдийг 3 бүсд хуваан 3 хангамжийн баазын байршлыг дараах байдлаар тогтоов.

Нэгдүгээр бүс: Яармаг орчмын өрхүүд дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энканто хотхоны зүүн талын “Эс Си Эм” ХХК-ийн талбай

Хоёрдугаар бүс: Нисэх орчмын өрхүүд 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Морингийн даваан дахь “Тавантолгой түлш” ХХК-ийн хангамжийн бааз

Гуравдугаар бүс:  12,13,14 дүгээр хорооны өрхүүд 12 дугаар хороо буюу Биокомбинат дахь хангамжийн баазуудаар дамжуулан 19729 өрх сайжруулсан шахмал түлшээр хангагдахаар төлөвлөгдөөд байна. Нэмэлтээр долоон агуулахад 5,011 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.