Японы ерөнхий сайд Шинзо Абе эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгнө

Шинзо Абе удаан хугацаанд бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн улмаас шаналж байсан ч ойрын үед биеийн байдал нь огцом мууджээ. Тэрээр өнгөрөгч долоо хоногт 2012 оноос хойш буюу Японыг хамгийн удаан хугацаанд удирдсан ерөнхий сайд болсон билээ.
NHK-ийн мэдээллэснээр ноён Абе засгийн газарт ямар нэг хүндрэл учруулахгүйн тулд ажлаа өгч байгаа хэмээжээ. Өсвөр наснаасаа эхлээд энэ өвчнөөр оношлогдсон бөгөөд 2007 онд ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн үедээ бүдүүн гэдэсний үрэвслээсээ болоод гэнэт ажлаа өгч байсан удаатай. Өнгөрсөн долоо хоногт хоёр удаа эмнэлэгт очсон нь Абегийн эрүүл мэндийн эргэн тойронд асуулт дагуулсаар байлаа. Ямар шалтгаанаар эмнэлэгт очсон нь тодорхойгүй ч нэг үзлэг нь 8 цаг орчим үргэлжилсэн байна. Тэрээр 2021 оны 9-р сар хүртэл ерөнхий сайдын алба хаших хуваарьтай байжээ. Мөн цаашдаа сайдын ажлаа хүлээлгэж өгвөл Либерал Ардчилсан намын ерөнхийлөгчийн албаа бас шилжүүлэх юм.

+ There are no comments

Add yours