Замын цагдааг мотоциклтой этгээд мөргөөд зугтжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Энхтайваны гүүрээс урагш эргэдэг уулзвар орчимд өчигдөр  өглөөний 09.10 цагт хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мотоциклтой залуу дайрч, хөлийг нь хугалсан хэрэг гар­сан байна.

Тээврийн цагдаагийн албанаас “Замын цагдаагийн алба хаагч өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Энхтайваны гүүрээс урагш эргэдэг уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байхад мотоциклтой жолооч хурдтай ирж, мөргөсөн. Зохицуулагч явган зорчигчдыг гаргасны дараагаар хурдаа хасах дохио өгсөн боловч жолоочийн үүргээ биелүүлээгүй. Цагдаагийн алба хаагчийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мотоциклын жолооч замын цагдааг мөргөчихөөд хэргийн газраас зугтсан. Унаж явсан мотоциклоо байрныхаа гражид нуусан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн” гэв.

+ There are no comments

Add yours