“Тод каннам” гоо сайхны эмнэлгийн эмч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-т заасан гэмт хэрэгт Д.Тодномбат /мэс заслын эмч/, Б.Мөнгөнчимэг /нойрсуулагч эмч/ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох
2. Гэрч Д.Тодням /Тод каннам эмнэлгийн захирал/-ын оролцоо байгаа эсэх болон иргэний хариуцагчаар тогтоох эсэх
3. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй
4. Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

+ There are no comments

Add yours