Зөвшөөрөлгүй самар түүсэн тохиолдолд 1-5 жил хорих ял, мөнгөн торгуул оногдуулно

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр самар түүхтэй холбоотой эрх зүйн орчныг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцохыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч хошууч П.Нэмэхбаатар: Иргэд самрын болц гүйцээгүй үед самар түүж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор болц нь гүйцээгүй самрыг түншиж унагааж болохгүй болохоор мод руу авирч гараад, самраа буулгах үйлдэл хийдэг. Тэгээд унаж гэмтэх, амь насаараа хохирсон нэлээн хэдэн тохиолдол бүртгэгдлээ. Иймд иргэд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу олгосон эрхийнх нь хүрээнд тусгай зөвшөөрлийг авч самраа бэлтгэх шаардлагатай. Энэ зөвшөөрлийг аваагүй самар бэлтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлгийн 8.1-т зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

+ There are no comments

Add yours