Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаан Шадар сайдын өрөөнд 10.00 цагт товлогджээ. 

Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Ирэх даваа өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаа юм.

+ There are no comments

Add yours