Ноёд констракшн”-ы захирал С.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба “Ноёд констракшн” ХХК-ны захирал С.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. С.Билэгтэд холбогдох хэргийг “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндоржийн гомдлоор сэргээсэн бөгөөд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.

Мөн энэ хэрэгт холбогдуулан иргэн С.Билэгтэд давуу байдал бий болгосон байж болзошгүй хуулийн байгууллагуудын нэр бүхий прокурор мөрдөгч нарыг АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн мэдээ байна. С.Билэгт нь Г.Буяндоржийн 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан байж болзошгүй хэрэг шалгагдаж байсан ч хэрэг нь хаагдсан билээ.

+ There are no comments

Add yours