Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Ж.Эрдэнэбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг хяналтын хорооны хурлын шийдвэрээр МАН-аас чөлөөлжээ. Дашрамд дурдахад, Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг 2019 оны 7 дугаар сарын 18-нд МАН-ын Хяналтын хорооны хуралдаанаар намын гишүүнээс нь түтгэлзүүлж байсан юм.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгт байсан, энэ схемийг хэрэгжүүлсэн хэмээсэн бол, С.Мөнхчулууны төрсөн дүү нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхи, мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон, намын УЗ-ийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон гэдэг. Харин УИХ-ын гишүүн асан Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Ж.Эрдэнэбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Д.Бат-Эрдэнэ нарыг ямар үндэслэлээр нийслэлийн МАН-ын хорооны гишүүнээс чөлөөлж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд “ёс зүйн хариуцлага тооцсон” гэдэг үгийг ойрын эх сурвалж хэлж буй. Түүнчлэн энэ шийдвэрийг ийнхүү өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хуралдаанаар нэг талд шийдвэрлэж, Хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн намаас чөлөөлсөн хэмээн эх сурвалж хэлсэн. Түүнчлэн эдгээрийг МАН-ын гишүүнээс чөлөөлсөн тушаалыг МАН-ын бага хурал дээр албан ёсоор гишүүдэд танилцуулан албажуулаад оронд нь 2020 оны сонгуулиар аймаг, дүүргийн Засаг даргаас УИХ-д өрсөлдөн сонгогдсон гишүүдийг томилсон байна.

Х.Санаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.