Гавьяат хуульч Н.Жанцанг Германы Их загалмай одонгоор шагнажээ

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер зарлиг гарган Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг Өргөн тууз, Алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнасан юм. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлж, багшдаа баяр хүргэн амжилт хүслээ.

Энэ шагнал Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх нь дамжиггүй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

+ There are no comments

Add yours