60 тэрбумынхан Баянголыг онилсон уу

Өлзий-Оршихын Сумьяабаатарыг Боловсролын сайд асан Баатарбилэгийн зөвлөхөөр нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Чимээгүйхэн боломжтой бүхий л албан тушаалд очиж, бялуу хүртдэг Ө.Сумьяабаатарыг 60 тэрбумын үлгэржлэл гэлцэх нь бий. Таван толгойд ахлах зөвлөх, Байгаль орчны яаманд газрын дарга, Цэнгэг усны газрын дарга… гэх мэтээр хаана ашигтай албан тушаал байна тэр бүхэн дээр очиж байдаг түүний ард Архангайн Ж.Мөнхбат, Баатарбилэг нарын гишүүнээр дамжсан М.Энхболдын бүлэглэл байдаг гэлцдэг. Түүнээс гадна АНУ-д Брижпортын их сургуульд Олон Улсын харилцааны чиглэлээр 32 мянган ам.долларын төлбөрөө Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр төлүүлж суралцсан зайтай нөхөр.

Ямартай ч улс төрийн цүнх үүрэгч бүхнээс хамгийн нүнжигтэй албан тушаал хүртэх хувьтай Ө.Сумьяабаатар Баянгол дүүрэгт машид хайртай болсон гэнэлээ. Түүний энэ их хайрын цаана 60 тэрбумын бүлэглэл нийслэлийн дүүргүүдээс хамгийн хөгжил сайтай Баянголыг онилж дайрч байгааг нотолж байна гэлцэх болж. МАН дотроо маргаантай, маш их бултамхай энэ мэт жижиг жараахайнууд бусдын хараанд өртөхгүй атлаа бөөн мөнгөний хүүдий болж, томчуудын гар хөлд гүйлддэг өнөө цагийн хамгийн бохир улс төрийн нүүр царай юм. Ми-гийн бүлэглэлийнхэн санаагаа орхихгүй, боломж гарвал хөлжчих гээд зүтгэж байгаагийн хамгийн тод илрэл ийнхүү улайм цайм Баянгол дүүрэг рүү дайрах болжээ. Ичдэггүй улаан даавуунууд гэж энийг л хэлэх байх даа.

1 Comment

Add yours

+ Leave a Comment