Хятад иргэнтэй гэр бүл болсон Монгол иргэд тус улс руу буцах хүсэлт гаргажээ

БНХАУ нь 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн аваад байна. 110 орчим иргэн нь холимог гэр бүл буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон.  БНХАУ-д эхнэр, нөхөр, хүүхэд нь байгаа учраас БНХАУ-д зорчих хүсэлтэй. Түүнчлэн 60 гаруй Монгол иргэний бизнес, ажил  зэрэг нь БНХАУ-д байдаг учир тус улсад зорчих хүсэлтэй. Мөн энэ дотор бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байна.

БНХАУ-д суралцдаг 12 мянган Монгол оюутан суралцдаг ч  тус улсын 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой байгаа юм.  БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна.

Ногоон гарц түр журам үйлчилж байгаа учраас энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч буй.   Бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улс руу явуулах боломжгүй байгаа юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам 

+ There are no comments

Add yours