Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол 20 мянган төгрөгөөр торгоно

Дугаарын хязгаарлалтыг шинэчлэн тогтоож буй талаар өнөөдөр /2020.08.13/ НЗДТГ-аас мэдээллээ. Шинэчлэн баталсан журмаар автомашины дугаарын хязгаарлалт нь өглөөний 08 цагаас оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ:

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар 2, 7
  • Лхагва 3, 8
  • Пүрэв 4, 9
  • Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарлалт нь 32-ын тойрог, 120-ын уулзар, 3,4 дүгээр хорооллын эцэс, Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвар, Офицеруудын ордны тойрог зэргээс хотын төв рүү орох хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ” гэсэн юм

“Дугаарын хязгаарлалттай өдөр зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулиар иргэнд 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулахаар тусгасан. Тиймээс тушаал шийдвэрээ биелүүлэхийг анхааруулж байна” гэв.

 

 

+ There are no comments

Add yours